Олон улсын гоо сайхны фестивальд Орхоны “Серлин” салон тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-14 13:14:29
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Серлин” гоо сайхны салон саяхан БНСУ-ын Бусан хотод болсон Олон улсын гоо сайхны фестивалиас тэргүүн байр эзэлжээ.

Уг уралдааныг Дэлхийн гоо сайхны урлагийн холбоо гурав дах жилдээ  зохион байгуулсан аж. Эл тэмцээнд Орхон аймгийн “Серлин” салоны гоо сайханч У.Нэмэхтуяа “Нүүрний массажны төрөл”-д тэргүүн байр эзэлсэн байна. Энэ төрөлд 12 улсын 100 гаруй гоо сайханч өрсөлджээ. Мөн “Өдөр тутмын үс засалт”-ын төрөлд тус салоны үсчин Г.Лхагвадорж 10 гаруй улсын үсчидтэй өрсөлдөж тэргүүн байранд оржээ.

Бусан хотноо болсон эл тэмцээнд 12 улсын 1000 гаруй гоо сайханч, үсчид 50 төрлөөр өрсөлдсөн байна. Олон улсын нэр хүндтэй ийм тэмцээнд оролцож Монгол Улсынхаа нэрийг дуурсгасан дээрх хоёр иргэн энэ салбартаа 7-8 жил ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад, Олон улсын гоо сайхны фестиваль ирэх жил Япон улсад болно.

                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости