Шатарчид "Ахмадаа дэмжье" аяныг 2 дахь жилдээ өрнүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Я.Санжмятавын санаачилгаар 2 дахь жилдээ өрнүүлж буй "Ахмадаа дэмжье" аяны хүрээнд 40 ахмад шатарчинд 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Энэхүү аяны хүрээнд МШХ-ны тамирчин, шүүгч, бодлого зохиомж болон шатрын зүтгэлтэн, клуб гэсэн ангиллаар 65-аас дээш насны нийт 40 ахмадад сэтгэлийн дэмжлэг үзүүлж байгаа юм байна.