Хувьцаа эзэмших эрх үүсээгүй байгаа бол Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНМонгол Улсын Засгийн газар энэ сарын 9-нд “Сайн хувьцаа” арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Үүний хүрээнд иргэдэд олгосон 1072 ширхэг хувьцааны 322-ыг 300 мянган төгрөгөөр худалдаж авахаар болсон. Иймд хувьцаагаа Засгийн газарт худалдах гэсэн иргэд банкинд дугаарлаж ачааллыг нь нэмэгдүүлж байна.
Уг нь “Сайн хувьцаа” арга хэмжээний дуусах хугацааг зарлаагүй тул иргэд яарах хэрэггүй юм байна. Иймд аймгийн Нийгмийн, Халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батбаатар хэлэхдээ, “ Иргэд яарах хэрэггүйн дээр, хувьцаа эзэмших эрх үүсээгүй тохиолдолд манай хэлтэст хандаж шалгуулж болно” гэлээ. Хувьцаагаа худалдах иргэн 18 нас хүрсэн, бичиг, баримтын зөрчилгүй байх ёстой гэнэ.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 3578, ахмад настан 9948, оюутан 4950, 18 хүртэлх насны 28400 орчим иргэн бий. Эдгээр иргэдийг хасвал 46900 иргэн энэ удаагийн хувьцаа худалдах арга хэмжээнд оролцох боломжтой юм байна.
Б.Оюун-Эрдэнэ