Допингийн хэрэгт холбогдсон бөхчүүдийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу өгөхийг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-25 15:37:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн эрх үүрэгтэй байгууллага юм. 


Авлигатай Тэмцэх Газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олон нийтэд хандан өөрийн байгууллагад шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн талаарх мэдээлэл өгөхдөө, 2009-2018 онд Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж Биеийн тамир, спортын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар анх мэдээлсэн бөгөөд тэр цагаас хойш эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байсаар өнөөдрийг хүрлээ.


Иймд допингтой холбоотой дээрх эрүүгийн хэргийг татан хянаж, нууцын зэрэглэлд оруулаагүй л бол, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгнө үү хэмээн МҮБХ-ноос хүсэлт гаргажээ. 




Связанные новости