Монголын хөл бөмбөгийн холбооны хөл бөмбөгийн ногоон талбайн заслын ажил эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урин дулааны улирал ирж тэмцээн, уралдаан гадаа талбайд зохион байгуулах цаг агаарын таатай нөхцөл бүрдэж буй энэ цаг үед Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны ногоон талбайнхаа засвар үйлчилгээг эхлүүлж байгаа аж.
Хөл бөмбөгийн талбайн зүлэгний
зөөлөвчийг нэмж, талбайн тэмдэглэгээг шинээр нааж засан сэлбэж, хаалганы торыг
солих, өнгө үзэмжийг нь сэргээн, аюулгүй байдлыг хангах ажлууд хийгдэж байна.
Цаашид цар тахлын тархалт хумигдаж, нөхцөл байдал өөрчлөгдөж Засгийн газар, УОК-оос тэмцээн уралдааныг тодорхой журам, дэглэмийн хүрээнд эхлүүлэх зөвшөөрөл өгөх үед МХБХ-ноос тэмцээнд бэлэн байхаар ийнхүү бэлтгэл ажлаа базааж байгаа юм байна.
Ташрамд дуулгахад, МХБХ-ноос ОУХБХ /FIFA/-ны зөвшөөрөл, шийдвэрийн дагуу 10 жилийн сургуулиудын хөл бөмбөгийн 8 талбайг засварлан шинэчлэх ажил хийх юм байна.
Үүнтэй холбогдуулан 8
сургуулийн жижиг талбайг засварлах ажилд хиймэл зүлгэн талбай хийдэг, барьж
засварладаг албан байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг тендерт оролцохыг урьж
байна.
Тус тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг mongolianff@the-mff.mn гэсэн хаягаар өөрийн компанийн товч танилцуулга, гэрчилгээний хуулбарын хамт 2021 оны 4 дүгээр сарын 13-ны мягмар гаргийн 14 цагаас өмнө илгээж оролцох эсэх хүсэлтээ ирүүлсэн байх аж.