188 сорьцод PCR шинжилгээ хийхэд 9 иргэнээс коронавирусний халдвар илрэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Бүсийн
оношилгоо, эмчилгээний төвийн салбар лаборатори энэ сарын 30-ны өдөр 188 иргэний
сорьцод PCR шинжилгээ хийжээ.
Улмаар 9 иргэнээс коронавирусний халдвар илэрсэн
байна. Одоогийн байдлаар Ховд аймагт батлагдсан тохиолдол нийт 12 болж байна.
Ихэнх тохиолдол анх халдвар авсан гэх иргэн О-той ойр харьцсан, 72 айлын орон сууцны 4, 5 дугаар орцонд оршин суугч иргэд аж. Харин хамгийн ойрын хавьтал гэж үзсэн аймгийн ГХБХБГ-ын ажилтнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ.
Үүнээс гадна Зооноз өвчин судлалын төвөөс 100 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.
Мэргэжлийн байгууллагуудын зүгээс халдвартай иргэнтэй ойр харьцсан хүмүүсийг тогтоох, хөдөлгөөний зураглал гаргах, тусгаарлан ажиглах, эмчлэх ажил үргэлжилж буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд 500 гаруй төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.