Олимпын 2 дахь эрхийг Б.Болортуяа, 3 дахийг Б.Хонгорзул өвөртлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Алматы хотод болж буй "Токио-2020" олимпын наадмын эрх олгох эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөлд хүч үзэж байгаа тамирчдаас 2 дахь эрхийг Бат-Очирын Болортуяа өвөртлөв.
“Нур-Султан-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа хэсэгтээ Казахстаны Татьяна Аманжол Ахметоватай хийж 9:10-аар ялагдаж, Тажикистаны Ватансултан Шахаршоеваг 10:0-ээр ялсан. Харин хагас шигшээд Тайванийн бөх Мен Хуан Хиг цэвэр ялснаар олимпын дэвжээнд барилдах эрхээ авлаа.