Б.Буяндэлгэр Абу-Дабигаас 1 алт, хос хүрэл медаль хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Буяндэлгэр өчигдөр Арабын нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотноо болж буй “Abu-Dhabi world Jiu Jitsu championship 2021” Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээний хамгийн дээд ангилал бор/ хар бүсний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр
өмнөх өдрүүдэд Дэлхийн мастерсын аварга шалгаруулах тэмцээн /30-аас дээш
нас/-ээс аваргын алт, Их дуулга тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртээд байсан
юм.
Тус
тэмцээний бор болон хар бүсний 70 кг-д барилдсан Гаруда академийн тамирчин
Б.Буяндэлгэр энэхүү амжилт нь хар бүсний ангилалд ДАШТ-ээс хүртэж буй
Монголын анхны медаль болж байна.