Тивийн аваргын төлөө М.Цогтгэрэл Ираны бөхтэй хүч үзнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алматы
хотноо болж буй Ази тивийн АШТ-ий 92 кг-д хүч үзэж байгаа ОУХМ М.Цогтгэрэл
хагас шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга,
Казахстаны Эльхан Ассадовыг нутагт нь 7:2-оор өвдөг шороодуулснаар алтан
медалийн төлөө барилдахаар болов.
Манай бөх орой шигшээ барилдаанд Ираны Камран Гасемпуртай хүч үзнэ. Харин 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үзлээ.
Мөн
74 кг-д зодоглож буй ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээ барилдаандаа /1/2 шигшээд/ 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга эзэн
орны Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдав. Улмаар орой 20 цагт Киргизийн Мансур
Сиргак Уулутай хүрэл медалийн төлөө барилдана.
Ийнхүү
манай гурван бөх өнөө орой 20.00 цагаас медалийн төлөө барилдах бол 61 кг-д ОУХМ
Б.Нэмэхбаяр, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат нарыг ялсан тамирчид шигшээд
шалгараагүй тул тэмцээнээ дуусгав.