Буудлагын спортын тамирчид шинэ төхөөрөмжтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Буудлага спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир Техник спортын төв /ТСТ/-д тамирчдын алжаал ядаргаа тайлах, чийрэгжүүлэх төхөөрөмж хандивлав.
Цар
тахлын үед "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ
багийн тамирчид болон бэлтгэл хангагч нар Улсын онцгой комиссын зөвшөөрлөөр
ТСТ-д олимпын наадмын бэлтгэлээ базааж байгаа юм.
Их засварт орж шинэ өнгө төрхтэй үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТСТ-д холбооны ерөнхийлөгч массажны сандал, гүйлтийн зам хандив болгож өгсөнд баг тамирчид талархлаа илэрхийлж байна.
Буудлагын
спортын тамирчдын хувьд олимпын эрхийн оноо авах тэмцээн дууссан бөгөөд 4
тамирчнаа Токиод илгээнэ. Буудлага спортын төрөлд эрэгтэй гар буугаар
Э.Даваахүү өрсөлдөх бол, эмэгтэй тамирчдаас Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн
медальт О.Гүндэгмаа /гар буу/, ОУХМ Ц.Анударь /гар буу/, О.Есүгэн /урт буу/ нар
цэц мэргэнээ сорих юм.