Сүхбаатар аймагт ажилгүй иргэдийн тоо өссөөр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажил идэвхтэй хайгч 1202 иргэн байна. Үүний 540 нь эмэгтэйчүүд байгаа юм. 1200 гэдэг тоо бол зөвхөн ажил хийхээр бүртгүүлсэн хүн. Гэтэл үүний цаана бүртгүүлээгүй өчнөөн хүн бий гэсэн үг.
Дээрх бүртгэлтэй ажил хайгчдын 954 нь огт ажилгүй иргэд байгаа бөгөөд энэ нь өмнөх оны энэ үетэй харьцуулахад 23,7 хувь буюу 183 хүнээр өссөн байна.
Ажилгүй иргэдийг насны ангиллаар авч үзвэл 66,9 хувь нь ид ажил хийж байх залуучууд буюу 15-34 насныхан эзэлж байгаа юм.
Аймаг орон нутгийн зүгээс иргэдэд хийх ажил байгаа, харин хүмүүс голоод хийхгүй байна гэдэг ч яг үнэндээ ажил ховор, шинээр бий болгосон ажлын байр гэж бараг байхгүй байгаа нь үнэн. Одоо барилгын ажил эхэлсэн. Энэ үеэр хүмүүс түр ажлын байртай болдог ч цалин хөлсөө өгөхгүй байх тохиолдол цөөнгүй гардаг учраас хүмүүс барилгын салбарт ажиллахыг хүсдэггүй хэмэн иргэд ярьж байна.
Энэ мэт асуудлаар ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа ажээ.
Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил хайгчдын 16,7 хувь нь их дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс байгаа юм.
Т. Одончимэг