СҮХБААТАР: Архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудыг сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-05 16:55:37

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ онд зохион байгуулах төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийн бэлтгэлийг хангуулах, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны эмх цэгц, зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд албан хаагчдыг сургалтад хамруулж байна.


 

Сургалтыг аймгийн ЗДТГ, төрийн архиваас архив, албан хэрэг хөтлөлтийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг "МонСэгү" сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Төрийн байгууллагын 130 албан хаагч хамрагдаж, салбарын хууль тогтоомж, стандартын мэдлэг ойлголтоо бататгаж байна.

 

Ташрамд, төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хийх улсын үзлэгийг дөрвөн жил тутамд зохион байгуулдаг бөгөөд Сүхбаатар аймгийн хувьд өмнөх жилүүдэд болсон төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгүүдэд тогтмол амжилттай шалгуулж байсны зэрэгцээ 2010 онд явагдсан Төрийн архивын үзлэгт улсын хэмжээнд хоёрдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүлж байжээ.

 

Сургалтыг зургаадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хийнэ.

 

Связанные новости