СҮХБААТАР: Аймаг, сумдын баяр наадмын товыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-05 17:09:43

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн баяр наадам 7-р сарын 9, 10-нд болно.Тэгш ой тохиогоогүй буюу Сүхбаатар, Эрдэнэцагаан, Уулбаян, Мөнххаан, Түмэнцогт сумын баяр наадмыг 7-р сарын 4, 5-нд тэмдэглэхээр товыг баталлаа.

 

Түүхт ой тохиож буй Асгат, Халзан, Түвшинширээ сумын баяр наадмыг 7-р сарын 17,18-ны өдрүүдэд, Баяндэлгэр, Дарьганга, Онгон, Наран сумдын баяр наадмыг 7-р сарын 20,21-ний өдрүүдэд тус тус тэмдэглэхээр аймгийн Засаг даргын захирамж гарсан билээ.

 

Связанные новости