Салхины хурд зарим үед 18-24 м/с-д хүрч ширүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар энэ сард агаарын температур 4°С хүйтнээс
8°С дулаан буюу олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний төвөөс мэдээллээ.
Нэг ба хоёрдугаар
арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр өмнөх үеэс 2-4°С-аар
хүйтэрнэ.
Хур
тунадас олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.
Нэг ба хоёрдугаар
арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим
газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.
Салхи нэг болон
хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр
зарим газраар 12-14 м/с, зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга
шуурах төлөв ажиглагджээ.
Связанные новости
Министр юстиции и внутренних дел Монголии посетил Постоянную палату Третейского суда в Гааге
20 часа
В 2026 году Монголия и Россия отметят 105-ю годовщину установления дипломатических отношений
20 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar