Дархлаажуулалт 30 орчим хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-07 13:27:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт коронавирусний эсрэг дархлаажуулалт 30 орчим хувьтай үргэлжилж байна.

Аймгийн төв Даланзадгад суманд дархлаажуулалт 50 хувьтай байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Өмнөговь аймаг нийт 81640 хүн тун вакцин татан авсан. Эхний тунд 24616, хоёр дахь тунд 57024 хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ дагуу дархлаажуулах ажил үргэлжилж байна.

Аймгийн ЭМГ-ын дарга Г.Шижиртуяа "Татан авсан нийт вакцины 71,3 хувийг дархлаажуулалт хийх цэгүүдэд хуваарилсан. Дархлаажуулалтад очихдоо иргэд өөрийгөө маш сайн бэлдэж очих хэрэгтэй. Өөрт харшлах ямар нэгэн ногоо, эм бэлдмэл хэрэглэхгүйгээр 48 цаг болж байж очих хэрэгтэй. Мөн дархлаажуулалтад хамрагдсаны дараа цус шингэлэх эмийг өдөрт нэг ширхэгийг 14 хоног ууж хэрэглээрэй" гэлээ.

Связанные новости