Сүхбаатар аймагт санал тоолох 64 машин ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-20 17:13:19

Сүхбаатар аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэл өглөө. Аймгийн сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хэвийн хангаж байна. Бүх сумдын сонгуулийн  хороо байгуулагдсан, санал авах байр бэлтгэгдэж ахлах зохион байгуулагч болон бусад ажилтнууд томилогдон ажиллаж байна.

Аймгийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Ж.Түвшинжаргал хэлэхдээ: “Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 61 санал авах байр ажиллана. Санал авах байранд 335 хүн, сумдын сонгуулийн хороонд 67 хүн ингээд нийт 402 хүн  ажиллаж байна. Бид 6 сарын 18-ны өдөр санал тоолох хар машин болон саналын хуудас, иргэний бүртгэлийн техник хэрэгслүүдийг аймгийн тагнуулын алба, цагдаагийн газрын хамгаалалт доор авчирсан” гэдгийг  хэллээ.

Т. Одончимэг

Связанные новости