Угтах талбайг цогц байдлаар шийднэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-13 12:24:39

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг зохион байгуулах ажлын баг хуралдлаа. Тус хурлаар аймгийн өнгө төрх, түүх соёл, зан заншил, онцлог болон дотоод, гадаадын жуулчдын амрах, аялах орчныг бүрдүүлсэн Угтах талбай байгуулах асуудлыг авч хэлэлцсэн юм. 

Угтах талбайг нүсэр том, хөрөнгө зарахаас илүүтэй амрагч, аялагч, иргэдийн амрах, тухлах нөхцөлийг бүрдүүлсэн, аймгийн онцлог билэг тэмдгийг илэрхийлсэн байдлаар хийхээр санал нэгдэж тодорхой байршил, газартай танилцсан байна. 

Ажлын багийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч Г.Энхбаяр Угтах талбайн ерөнхий зураглал, төсвийг гаргаж дараагийн хурал дээр танилцуулахыг холбогдох байгууллагад чиг үүрэг өглөө.

Связанные новости