Улаангомын сонгогчдын тоо тодорхой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 23:22:19

Увс аймгийн төв Улаангом суманд 18 мянга 900 орчим сонгогч бүртгэгдээд байна.

Улаангомын хэмжээнд 12 санал авах байр ажиллах бөгөөд одоогоор байршлууд нь тодорхой болж, зохион байгуулагчид нь ажилдаа оржээ. Аймгийн төвд нийтдээ 8445 өрх бүртгэгдсэн ба эдгээр өрхийн сонгогчдод сумын Сонгуулийн хорооноос урилга, зөвлөмж хүргэх ажлыг эхлүүлээд байна.

Энэ сарын 29-нд Увс аймагт УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгууль орон нутгийн цагаар өглөө 6-д эхэлж, үдшийн 21 цагт дуусна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Связанные новости