Нийслэлээс 3200 сонгогч шилжиж иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-20 23:28:29

Увс аймгийн Иргэний бүртгэл, статистикийн газраас гаргасан судалгаагаар Увсад 3200 гаруй хүн нийслэлээс шилжин ирж сонгуульд оролцохоор бүртгүүлжээ.

Эдгээр хүмүүс нь зөвхөн УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхтэй юм байна. Энэ хуулиар нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн бөгөөд харин орон нутаг дотроо шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон аж. Ямартай ч Увс аймагт хотын дугаартай автомашин олширсон бөгөөд замын хөдөлгөөн ихдэж, цагдаа нар ачаалалтай ажиллаж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Связанные новости