УВС: 2000 гаруй мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-10 11:44:56

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих намрын өдөр аравдугаар сарын 4-нд тохиосон бөгөөд энэ үеэр Улаангом сумын Цөлжилтөөс хамгаалах ойн зурваст 2000 гаруй мод тарьжээ.


Тодруулбал, энэ намрын мод тарих ажилд 20 гаруй байгууллагын 200 орчим албан хаагч, “Эх дэлхий” эко клубийн 30 гаруй сурагч, Улаангом политехник коллежийн ойн ангийн сурагчид гээд нийтдээ 250 гаруй хүн оролцсон байна.


Мод тарих ажилд оролцож амжаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд энэ долоо хоногийн бямба, ням гарагт болох мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг аймгийн БОГ-аас уриаллаа.


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Увс аймаг “Хоёр живаа харгай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийтдээ 20 сая мод тарихаас одоогоор 502 мянга гаруй мод тариад байна.



Связанные новости