УВС: Улаангомд цас орж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улаангомд өнгөрсөн шөнө орж эхэлсэн цас одоог хүртэл үргэлжлэн орж байна. Энэ сарын 11, 12-ны шөнө мөн цас орж хоносон юм.
“Өнгөрсөн хоногт Малчин, Түргэн суманд 5.0 мм, Хяргас, Баруунтуруун, Өндөрхангай, Зүүнговь суманд 4.0 мм, Сагилд 3.0 мм, Улаангомд 2.0 мм, Цагаанхайрханд 0.4 мм тунадас орсон бол бусад нутгаар тунадас ороогүй.
Өнөөдөр ихэнх нутгаар цас хайлмагтан орж, энэ сарын 15-нд нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх ба ихэнх нутгаар хүйтэрнэ. Мөн 15-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Нийт нутгаар -2...+6 градус, шөнөдөө агаартаа -0...-6 градус, хөрсөндөө -0...-6 градус хүйтэн хоносон. Улаангомд орж байгаа цас үд орчимд зогсоно” хэмээн аймгийн УЦУОШТ-ийн цаг уурч М.Мөнх-Эрдэнэ хэллээ.