Озэки Асанояма 7 даваатай Нацү башёг орхив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 12 дахь өдрийн барилдаанд озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Оношо /М-5/-г ёрикири мэхээр давснаар 11 даваатай Нацү башёг ганцаараа тэргүүлсээр байна.
Нацү башёд Монголын 6 бөх барилдаж
байгаагаас энэ өдөр Чёошома Г.Мөнхсайхан/М-11/, Такарафүжи /М-7/-д ошитаоши
мэхээр унаснаар 6 даваа, 6 унаатай болов.
Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Кайсэй
/М15/-д ошидаши мэхээр унаж, тэд адилхан 6 даваа 6 унаатай башёг үргэлжлүүлж
байна.
Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/ өнөөдөр
Точиношин /М-7/-д ёритаоши мэхээр унаж 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж
байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, энэ өдөр Тобизарюү/М-2/-д окүридаши
мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай амжилт тааруухан явна.
Харин Озэки Такакейшёо, Ичиножёо
А.Ичинноров /М-6/-ыг ошидаши мэхээр давж 10 даваатай болж, башёг тэргүүлэгч
Тэрүнофүжигийн араас нэхэж явна.
Озэки Асанояама, Сэкиваке Такаясүтэй барилдах
байсан ч Сумо бөхийн холбооноос түүнийг башёгийн 12 дахь өдрөөс эхлэн зуны
тэмцээнээс хаслаа. Тэрбээр хөл хорионы дэглэм зөрчсөн учраас ийнхүү шийтгэжээ.
Асанояма 7 давсан ч 50 хувийн амжилтаа үзүүлж амжаагүй байсан болохоор Нагоя
башёд кадобан болох нь тодорхой. Тэмцээний дараах холбооны хурлаар озэки цолыг нь
хураан авах, 3 башё барилдах эрхийг нь хасах шийтгэл хүртэх магадлал өндөр юм
байна.
Озэки Шодай, өнөөдөр Сэкиваке Таканошог
сүкинаге мэхээр хаяж 7 даваа, 5 унаатай болоод байна.