Коронавирусний халдварын 5 тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Молекул, биологийн лабораторид өнгөрсөн 24 цагийн
хугацаанд ойрын хавьтлын 190, голомтот бүс нутгаас ирсэн болон гэрийн ажиглалтад
байгаа 52 иргэнд PCR шинжилгээ хийжээ.
Үүнээс 5 иргэнээс
коронавирусний халдвар илэрсэн байна.
Халдвартай болох
нь батлагдсан иргэдийн 2 нь өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн аж. Харин 2 хүн
энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос онгоцоор ирж аймгийн төвд гэрийн
ажиглалтад байсан, 1 нь тэдний ойрын хавьтал байна.
Халдвар илэрсэн
хүмүүсийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхлээд байна.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
15 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar