Хэрлэн голд живж амиа алджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДСаяхан Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг модон гүүрийн баруун талд Хэрлэн голд нэг иргэн живсэн хэрэг гарсан байна.
Хохирогч 41 настай эрэгтэй, 2-р багийн оршин суугч байжээ. Уг хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Урин дулаан цагт иргэд амарч зугаалж яваад санамсар болгоомжгүй байдлаасаа болж голд хөл алдан живэх, тогтоол усанд осолдох хэрэг гарсаар байна.
Б.Туяа