Эрүүгийн хэрэг 48 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Прокурорын газраас оны эхний хоёр улиралд шийдвэрлэсэн хэрэгтээ судалгаа хийсэн байна.
Аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн 40 хэрэг хянан хэлэлцэж 72 хүнд ял шийтгэл оногдуулсан ба хэргийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 42 хэрэг буюу 48 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл хөнгөн 7 хэрэгт 7 хүн, хүндэвтэр 25 хэрэгт 57 хүн, хүнд 5 хэрэгт 5 хүн, онц хүнд 3 хэрэгт 3 хүн холбогджээ.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн насны хязгаар, хүйс, хувийн байдлыг судлаж үзэхэд 14-18 настай 3, 19-25 настай 17, 26-35 настай 39, 36-45 настай 21, 46-аас дээш настай 3 хүн гэмт хэрэгт холбогдсон байна. Эдгээрийн 5 нь эмэгтэй, 67 нь эрэгтэй аж. Хувийн байдлыг нь судлахад бага боловсролтой 10, бүрэн дунд боловсролтой 2, бүрэн бус дунд боловсролтой 40, дээд мэргэжилтэй 17, мэргэжилгүй 38, ажилтай 14, ажилгүй 51 хүн байна.
Увс аймаг Б.Батхүү