Даланжаргалан суманд тэг зогсолт үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд коронавирусний халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан сумын Засаг дарга захирамж гаргаж, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд энэ оны зургаадугаар сарын 15-ны 06.00 цагаас зургаадугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл тэг зогсолт хийж байна.
Тэг зогсолт хийж буй учраас Олон-Овоо багийн иргэдийн ундны усыг хүргэлтээр түгээж буй. Нэг удаагийн хүргэлтээр 40 өрхөд ус өгч байна.
"Ковид-19" халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан шатахуун түгээх станц, банк, худаг, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйтгэл хийжээ.
Зургаадугаар сарын 18-ны байдлаар Даланжаргалан сумын хэмжээнд "Ковид-19" халдварын батлагдсан 34 тохиолдол илрээд буй.
Связанные новости
В Токио проходят 12-е Монголо-Японские консультации между государственным и частным секторами
1 день
С.Чулуун: Во времена Чингис хаана единственные два преимущества в мире были в руках кочевников
3 дня
Ulaanbaatar