ДОРНОГОВЬ: Өнөө шөнөдөө цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Энэ оны 11 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн нутгийн төв болон хойд хэсгээр цас орж шуурлаа.
Сайншанд, Айраг, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Сайхандулаан сумын нутгаар цас орсон байна. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд өнөө шөнөдөө цас орж шуурна.
Цасан шуурга шуурч, зарим газраар үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүйтний эрч чангарахыг малчид, тээвэрчид, иргэдэд анхааруулсан байна.
Ulaanbaatar