Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар онлайн шатрын тэмцээн болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дасгал хөдөлгөөн хийцгээе" аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд анхдугаар онлайн шатрын тэмцээнийг www.lichess.org вебсайтаар зохион байгуулж байна.
Шатрын спортыг хөгжүүлэх, хөл хорионы үед иргэдийн чөлөөт
цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, эрүүл мэнд, биеийн дархлааг дэмжих зорилгоор хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийн дунд ийнхүү зохиож байгаа аж.
Тэмцээнд оролцогчдын дийлэнх тус вебсайт дээр ажиллах хангалттай туршлагагүй ч шатрын спортоор олон жил хичээллэсэн хүмүүс энэхүү тэмцээнд идэвхтэй оролцож байгаа нь анхлан оролцогчдод туршлага судлах таатай боломжийг олгож байна. Тавдугаар өргийн дараах байдлаар тэргүүлэгчдийн эгнээг дараах оролцогчид эзэлж байгаа юм.