Дуу цахилгаантай аадар бороо орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ 7 хоногт нутгийн зарим газраар дуу
цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй
байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулж байна.
“Энэ сарын 21, 23-нд зарим газраар, 25, 26-нд нутгийн
баруун болон хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад
хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур 12-14 м/с хүрч
ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 5-10 м/с байна.
Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм,
өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан
байна” хэмээн аймгийн УЦУОШТ-вөс мэдээллээ.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
13 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar