Олимпын наадамд О.Гүндэгмаа 2, Ц.Анударь 3 төрөлд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-06-29 11:01:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын наадмын буудлага спортын шинэ төрөл болох 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн сонгон шалгаруулалт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болов.


Энэхүү сорилтод Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Анударь нар өрсөлдсөн юм. Улмаар онооны чанараар О.Гүндэгмаа илүүрхэж эрхээ авсан боловч залуу тамирчнаа дэмжин Б.Анударьд боломж олгожээ. Ийнхүү Токиогийн олимпын буудлага спортын талбай дээр О.Гүндэгмаа гавьяат 2 төрөлд, ОУХМ Ц.Анударь 3 төрөлд олимпын медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм.



Буудлагын шигшээ багийн эрэгтэй тамирчдын хувьд, монголчуудын анхных болох 1964 оны олимпоос эхэлж оролцсон ч 1988 оны Сөүлийн наадмаас хойш гар бууны төрөлд, 2012 оны Лондоны олимпоос хойш урт бууны төрөлд эрчүүд эрх аваагүй. Харин энэ 32 дахь удаагийн Токиогийн олимпын наадамд Энхтайваны Даваахүү эрхээ авсан гэдгээрээ онцлогтой билээ.  



Связанные новости