Хөлбөмбөгийн шүүгчид “С” ангиллын гэрчилгээ гардлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-05 16:10:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны анхан шатны шүүгчийн сургалтад 3 сарын турш хамрагдаж онолын болон фитнесс шалгууруудыг амжилттай давсан шүүгчид “С” ангиллын гэрчилгээгээ гардан авлаа.


Шалгуур үзүүлэлтийг давсан 8 эрэгтэй, 5 эмэгтэй шүүгчийн тангараг өргөх ёслол бямба гарагт болж МХБХ-ны Шүүгчийн хорооны гишүүн Г.Тэгшжаргал, Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан, АХБХ-ны Элит туслах шүүгч Э.Галбадрах нар оролцон залуу шүүгчдэд амжилт хүсэв.


Тэмцээн уралдаан тодорхой хугацаагаар хойшлоод байгаа ч МХБХ-ны шүүгчийн хэлтэс төдийгүй, шүүгч болох хүсэлтэй залуус энэ хугацааг үр ашигтай өнгөрөөж сургалтад хамрагдлаа.



Ташрамд дурдахад, сар бүр анхан шатны шүүгчийн сургалт эхэлж байгаа учраас шүүгч болох хүсэлтэй залууст МХБХ-ны хаалга үргэлж нээлттэй байх аж.

Связанные новости