Улаангомын 200 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн хэмжээнд 1125 сонгогч зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Эдгээр иргэд өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 8-аас оройн 19 цаг хүртэл саналаа өгөх аж. Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр Улаангом сумын 200, Тэс сумын 89, Наранбулаг сумын 61 сонгогч хүсэлт гаргасан байна. Увс аймгийн бусад сумдад тус бүр 20 гаруй хүн зөөврийн хайрцгаар санал өгч байгаа аж.
Зөөврийн хайрцгаар санал өгөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна хэмээн Увс аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлж буй ч зарим нэр дэвшигчдийн зүгээс хайрцгаар санал авах үйл ажиллагаа ямар ч нууцлалгүй, бүхээг, хавтасгүйгээр Санал авах байрны ажилчид айлын гэрт очоод сонгогчоос саналыг нь шууд тэмдэглүүлж авч байна гэсэн гомдлыг хэлж байна.
Увс аймаг Б.Батхүү