Онцгойнхон 4 чиглэлд ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-06-28 17:31:46

УИХ-ын болон аймгийн ИТХ-ын сонгууль болж байгаатай холбогдуулан Увс аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон маргаашаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд хоёр өдөр ажиллахаар болжээ.

Ховд, Түргэн, Тэс, Завхан гэсэн дөрвөн сумын чиглэлд тус албаны 13 албан хаагч энэ сарын 29-30-ны хооронд ажиллах юм байна. Ховд сумын Шивэрийн гол болон Ховд гол, Тэс сумын Тооромт, Нурагт, Нарийны гол, Булгийн өндөр, Түргэн сумын Баянхайрхан, Дэлгэрмөрөн, Завхан сумын Завхан гол гэсэн чиглэлд эдгээр албан хаагчид ажиллах аж.

Дээрх голууд нь үерлэх магадлал өндөртэй, ус шавар ихтэй, ард иргэд олноор суурьшдаг бүс нутаг юм. Онцгой байдлын албан хаагчид аврах үйл ажиллагаа явуулахад хэрэглэгддэг бүхий л тоног төхөөрөмж, эд зүйлсээ авч явжээ.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Связанные новости