“Novavax” вакцинаа бүртгүүлэх хүсэлт гаргах хугацаагаа хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /CNN/. Америкийн биотехнологийн “Novavax” компани “COVID-19”-ийн вакцинаа яаралтай журмаар бүртгүүлэх хүсэлт
гаргах хугацаагаа энэ оны дөрөвдүгээр улиралд болгон хойшлуулж буйгаа пүрэв
гарагт мэдэгджээ.
Өмнө нь тус компани гарган авч буй вакцинаа хэрэглэхийг зөвшөөрөхийг АНУ-ын холбогдох байгууллагуудаас гуравдугаар улиралд хүсэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд байсан юм.
“Одоогийн нөхцөл
байдлыг харгалзан үзвэл энэхүү хүсэлтийг энэ оны дөрөвдүгээр
улиралд гаргах төлөвтэй байна” гэж “Novavax”-ийн Судалгаа, хөгжүүлэлтийн асуудал
хариуцсан тэргүүн, доктор Грегори Гленн “CNN” телевизэд мэдээлжээ.
Мөн судалгааны
ажил амжилттай үргэлжилж байгаа гэдгийг тэрбээр нэмж хэлсэн байна.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar