Л.Месси “Пари Сен-Жермен” клубтэй гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ПАРИС. /TASS/. Аргентины хөлбөмбөгчин, “Алтан бөмбөг”-ийн зургаан удаагийн эзэн Лионель Месси “Пари Сен-Жермен” /PSG/ клубтэй гэрээ байгуулсан талаар тус багийн хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлжээ.
Л.Месситэй байгуулсан
гэрээ хоёр улирлын турш үргэлжлэх бөгөөд дахин нэг улирал буюу 2024 он хүртэл сунгах
боломжтой байна. Тэрбээр 30 дугаарын өмсгөл өмсөх ажээ.
Л.Месси 2004 оноос хойш Испанийн "Барселона" клубт тоглосон юм. Гэвч тус клуб Испанийн аварга шалгаруулах тэмцээний санхүүгийн дүрмээс шалтгаалан түүнтэй шинээр гэрээ байгуулахгүй гэдгээ энэ сарын 5-нд мэдэгдсэн билээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
9 дня
Ulaanbaatar