“Харандаа” зорилтот сургалт зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 15:37:19

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/-аас Сайншанд сумын ерөнхий боловсролын сургуулиудын III-V ангийн хүүхдийн боловсролын хоцрогдлыг нөхөх, сурагчдын хичээл эхлэхээс өмнөх мэдлэгийг бататгахад дэмжлэг үзүүлэх “Харандаа” зорилтот сургалт зохион байгуулжээ.

Энэ сургалтад аймгийн ОБГ-ын алба хаагчид оролцож “Газар хөдлөлт, гал түймэр, үер, усны ослоос урьдчилан сэргийлье” сэдвээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгон сонирхолтой мэдээлэл хүргэсэн байна.

Дорноговь аймаг  уул уурхай, хүнд үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа газар бөгөөд хилийн томоохон хоёр боомт ажиллаж хүн ам суурьших, зорчих хөдөлгөөн нэмэгдэх, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа тэлж үүнийг дагасан сөрөг зүйлүүд бий болох эрсдэлтэй юм.

Тиймээс гамшгийн хор уршгийг арилгах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, харилцан туршлага судлах зорилгоор  2017 онд Сайншандад  гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт, 2019 онд “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг тус тус зохион байгуулаад байна.

Связанные новости