Х.Энхтуяа Узбекистаны тамирчинд ялагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл хотноо болж буй "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын таеквондогийн тэмцээн Макүхаре Мэссэгийн В танхим /Makuhari Messe Hall B/-д болж байна.
Монголын таеквондогийн баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд ОУХМ Хүрэлбаатарын Энхтуяа Узбекистаны тамирчин З.Исаковатай тулалдаж 11: 13-аар ялагдлаа.