Ховд аймагт “Зэржгэнэ” төрөл зүйлийн шувуу шинээр бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховдын шувуу бөгжлөх сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Энэ шувуу нь Ховд аймагт анх удаа бүртгэгдэж байгаагаараа онцлогтой аж.

Ховдын шувуу бөгжлөх суурингийн судлаачид нүүдлийн үе буюу хавар, намрын улиралд шувуу бөгжлөх, судлах ажлыг зохион байгуулж ирсэн. Энэ намрын шувууны нүүдлийн үеийн судалгааны ажлаа аравдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна. Тэд одоогийн байдлаар нийт 34 зүйлийн 600 гаруй бодгаль шувуу бөгжилж, бүртгэсэн гэж эх сурвалжууд мэдээллээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
7 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
7 дня
Ulaanbaatar