Ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ 
                                                                    Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинж тэмдэггүй ойрын хавьтлаас шинжилгээ авахыг зогсоолоо гэж Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Эрүүл мэндийн Сайдын 2021 оны 9 дүгээр сарын 3-ны А/547 тушаалын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн уг тушаалын дагуу шинж тэмдэгтэй хавьтлыг эмнэлзүйгээр оношлон шинжилгээгүйгээр эмчилгээнд хамруулах юм. Үүнээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа ойрын хавьтлуудаас 6 дахь хоногийн тандалтын шинжилгээг шинж тэмдэггүй хүнээс авахгүй байхаар болжээ. 
Жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараах болон  55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийн зэрэг эрсдэлт бүлэгт ковидын түргэвчилсэн тест, PCR шинжилгээ хийх юм.  
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    