Гадаадад байхдаа үндэсний хувцсаа өмсөхгүй байхыг АНЭУ-ын иргэдэд зөвлөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-07-04 11:48:52

АБУ-ДАБИ. /ВВС/. Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/ гадаадад байх хугацаандаа үндэсний хувцсаа өмсөхгүй байхыг иргэддээ уриалж байна. Тус улсын иргэн нэгэн эрэгтэй АНУ-д баривчлагдсанаас хэд хоногийн дараа ийм уриалга гаргалаа.

Америкийн Огайо муж улсын Эвон хотын нэгэн зочид буудалд үндэсний хувцсаа өмссөн Ахмед Аль-Менхали гэгч бизнесмэн залуу хэд хоногийн өмнө баривчлагдсан аж.

Огайогийн хэвлэлүүдэд бичсэнээр, энэ залуу “би “Лалын улс” бүлэглэлд үнэнчээр зүтгэхээ тангараглаж байна” гэж ярин зочид буудлын ажилтныг айлгажээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан гадаадад байхдаа үндэсний хувцсаа өмсөхгүй байхыг АНЭУ-ын ДХЯ иргэддээ зөвлөлөө.

Тус яамны араб хэлээр гаргасан зөвлөмжид “АНЭУ-ын иргэд “аюулгүй байдлаа хангах”-ын тулд гадаадад зорчихдоо үндэсний хувцсаа өмсөхөөс зайлсхийх хэрэгтэй” гэжээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости