Хачигт энцефалитын дархлаажуулалтад 12 хүн хамрав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-07-04 19:45:54

Тус дархлаажуулалтын вакциныг Булган аймгийн Бугат суманд хийж байгаа. Бугат сум нь хачигт энцефалитын голомттой нутаг болоод байгаа бөгөөд  2016 он гарсаар 16 хүн хачигт хазуулснаас хоёр нь бараад байна.

9 дүгээр сар хүртэл хачигны идэвхтэй үе байдаг юм байна. Энэ үеийг нь өнгөрөөгөөд аймаг даяараа нэгдсэн дархлаажуулалтад иргэд албан байгууллагуудын ажилтнуудыг  хамруулахаар төлөвлөж байна. Хачигт хазуулсан хүний гол шинж нь хордлогын шинжтэй илэрдэг, нууц хугацаа нь 3 - 21 хоногт илэрдэг,  хүний нимгэн арьстай хэсэг буюу үсний дор, чихний ард, суга, хөхний доор, хүйсний орчим, цавь, тахим зэрэг нимгэн арьстай хэсгээр хаздаг болохыг аймгийн ЭМГ - аас мэдээллээ. 

                                                                                                                                          П.Батням

Связанные новости