БУЛГАН: 16 настнуудын төлөөлөл 38 хүүхэд иргэний андгай өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-11-27 16:14:11

Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ойд зориулсан Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг өнөөдөр 23 дахь удаагаа зохион байгууллаа. 


Булган аймгийн 16 настнуудын төлөөлөл 38 хүүхэд өнөөдөр андгай өргөн, иргэний үнэмлэх болон батламжаа гардан авлаа.


Ёслолд аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, ИТХ-ын нарийн бичгийн дарга О.Наранжаргал, ЗДТГ-ын дарга Д.Эрдэнэбилэг нар оролцож, Монгол Улсын иргэний үнэмлэхээ шинээр гардан авсан хүүхэд, өсвөр үеийнхэнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.














Связанные новости