Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-01 09:41:49

ВАШИНГТОН. /VOA/. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакийн “COVID-19”-ийн шинжилгээний хариу ням гарагт эерэг гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай тэрбээр хамгийн сүүлд мягмар гарагт уулзсан байна.


Өдгөө 42 настай Ж.Псаки вакцинд хамрагдсан байсан ба хөнгөн шинж тэмдэг илэрч байгаагаа мэдээлжээ. Тэрбээр мягмар гарагт Ерөнхийлөгчтэй тааралдахдаа 1.8 метрийн зайтай сууж, амны хаалт зүүсэн байжээ. Түүнчлэн Ж.Байдены шинжилгээний хариу бямба гарагт сөрөг гарсан гэдгийг уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлсэн байна.


Цагаан ордны хэвлэлийн гол төлөөлөгч Ж.Псакигаас халдвар илэрснээр тэрбээр Ж.Байденыг нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш засаг захиргааны төлөөлөгчдийн дундаа халдвар авсан нь тогтоогдсон хамгийн нэр нөлөө бүхий хүн болж байна.


Гэр бүлийн гишүүнээс нь халдвар илэрсэнтэй холбоотойгоор тусгаарлагдах шаардлагатай болсон тул Ерөнхийлөгчийг дагалдан Ром, Глазго хотыг зорихгүй гэдгээ Ж.Псаки урьд нь мэдэгдээд байсан юм. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга лхагва гаргаас тусгаарлагдаж эхэлсэн бөгөөд ням гаргаас өмнө шинжилгээний хариу нь сөрөг гарч байжээ. 

Связанные новости