Цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
                                                                    Говь-Алтай  /МОНЦАМЭ/. 11-р сарын 3, 4, 5-ны өдрүүдэд Говь-Алтайн нийт нутгаар цас орж шууран,  эрс хүйтрэхийг Цагдаагийн газраас онцгойлон анхаарууллаа.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:
-Хол, ойрын замд гарахдаа бүрэн бус тээврийн хэрэгсэлтэйгээр зорчихгүй байх,
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсож, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудахаас урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг сэрэмжлүүлэв.
        Ulaanbaatar