Хонь, үхрийн мах 10 мянга, ямааны махыг 9000 төгрөгөөр худалдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн зах, худалдааны төвүүдэд хонь, үхрийн махыг 10 мянга, ямааны мах 9000 төгрөгөөр борлуулж байна.
Мөн
1 кг хонины мах дунджаар 10 мянган төгрөг байгаа
нь өмнөх сарын дундаж үнээс 1.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад
5.1 хувиар өссөн байна.
Харин 1 кг ямааны махыг 9000 төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өнгөрсөн оны
мөн үеийн дундаж үнээс 1.6 хувиар өсчээ.
Өнөөдрийн байдлаар 1 литр шингэн
сүү дунджаар 2500 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 1.8 хувиар, өмнөх оны
мөн үеийн дундаж үнээс 8.4 хувиар тус тус өссөн үзүүлэлт аж.
1 кг задгай гурилын үнэ
дунджаар 1500 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнийн түвшинд, өмнөх оны мөн үеийн
дундаж үнээс 3.4 хувиар их байна
гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 
Связанные новости
Ulaanbaatar