Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж автобусаар тээвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын захирамжаар Орхон аймаг руу 11 дүгээр сарын 30 хүртэл түлшний мод
тээвэрлэхийг хориглосон. Үүнтэй холбоотой Жаргалант сумаас иргэд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх тохиолдол хэд, хэдэн удаа гарчээ. Баян-Өндөр сумын 4 иргэн мод нууцаар бэлтгэж автобусаар тээвэрлэсэн
асуудлыг Цагдаагийн газар шалгаж байна.
Аймгийн ИТХ-аас Жаргалант суманд жилдээ 1500 шоо.метр мод бэлтгэхийг зөвшөөрдөг ч ойн сангийн
нөөцөөс хамааран 3500-4000 шоо.метр мод бэлдэх боломжтой байдаг аж. Энэ
жил гоожингийн эрхийн бичиг
дууссантай холбоотойгоор Жаргалант сумын иргэд ч мөн модоо
бэлдэж амжаагүй байгаа. Иймд Баян-Өндөр
сумын иргэдийг Жаргалант сумаас мод авахыг түр хязгаарласан байсан юм.
БОАЖЯ энэ жил иргэдэд ойгоос үнэ төлбөргүй гишүү бэлтгэх
зөвшөөрлийг өгсөн. Гэвч гишүү бэлтгэх нэрийдлээр хууль бусаар түлшний мод
бэлтгэх тохиолдол элбэг гарч байгаа ажээ.