ОРХОН: “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” өдөрлөг бүх багт үргэлжилж байна

ФОТО МЭДЭЭ
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-11-24 16:53:10

Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Иргэдийн оролцоо-Төлөөлөгчийн манлайлал-Төрийн үйлчилгээ” нэгдсэн өдөрлөг Жаргалант сумаас эхэлсэн.


Өдөрлөгт аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар болон Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцож, аймаг, сумын ИТХ-ын байгууллага иргэдэд тайлангаа тавьж байна. 


Мөн төрийн 35 байгууллагын ажилтан, албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулж байна. 


Нэгдсэн өдөрлөгийг баг бүрээр бүсчлэн зохион байгуулж байгаа бөгөөд дараагийн өдөрлөг 11 дүгээр сарын 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Соёл урлагийн цогцолборт болох юм.