Жюү жицүгийн ДАШТ-д Монголын баг тамирчид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-08 15:43:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Лас Вегас хотноо болж буй Жюү жицүгийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын Жюү жицүгийн холбоо /МЖЖХ/-ны баг тамирчид оролцож байна.


Өнөөдөр U21 насны ангиллын  “JIUJITSU WORLD CHAMPIONSHIP 2021” тэмцээнд манай 2 тамирчин неваза /newaza/ төрөлд хүч сорих юм байна.


Харин тус тэмцээний 7 болон 8 дахь өдөр буюу 11 дүгээр сарын 10-11-нд насанд хүрэгчдийн тэмцээнд Монголын 7 тамирчин барилдана.


Ташрамд дуулгахад, МЖЖХ-ны тамирчин, дасгалжуулагч О.Болд-Эрдэнэ Олон улсын жюү жицүгийн холбооны хар бүсний 2 дугаар дан цолыг Абу Даби хотноо 11 дүгээр 6-ны өдөр хүртжээ. 



Связанные новости