200 гаруй хуц, ухныг малын чанарыг сайжруулахаар зах зээлд борлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-18 15:28:14

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт баталгаажсан үүлдрийн, нийт 9 сумын 140 малчин өрхийн 10,6 мянган малд үзлэг ангилалтыг хийжээ.

Тухайлбал, Эрдэнэхайрхан, Яруу сумын 27 өрхийн Сартуул үүлдрийн 3.2 мянган хонь, Дөрвөлжин сумын 13 өрхийн Завхан буурал үүлдрийн 0.4 мянган ямааг үзлэг ангилалтад хамруулсан байна. Мөн Тэс, Баянтэс сумын 14 өрхийн Тэс үүлдрийн 0.5 мянган адуу, Их-Уул,Тосонцэнгэл, Идэр сумын 86 өрхийн 2.8 мянган сарлагт үзлэг ангилалт хийсэн. Ангилалтын үеэр Цөм сүргийн Завхан салбар, Сартуул үржүүлэг, технологийн нэгж 350 хуц хурга шинээр сонгон тавьсан. Цөм сүргийн салбар 310 хуц, 20 ухна, мал үржүүлэг технологийн нэгжүүд 200 хуц, 80 ухныг малын чанарыг сайжруулахаар зах зээлд борлуулах. Түрээсээр ашиглуулж малын удмын санг баяжуулах, малын чанар ашиг шимийг сайжруулж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

 

Связанные новости