Прогресс сургууль Монгол Улсын гавьяат багш Г.Дашдондогийн нэрэмжит болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Прогресс сургууль нь 80 гаруй багш, ажилтантай. Энэ хичээлийн жилд 1356 сурагч суралцаж байна.
Ховд аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор Жаргалант сумын ерөнхий
боловсролын Прогресс сургуулийг Монгол Улсын гавьяат багш Г.Дашдондогийн
нэрэмжит болгожээ.
Аймгийн удирдах
ажилтнуудын зүгээс тус шийдвэр бүхий “тогтоол”-ыг өнөөдөр сургуулийн захиргаанд
хүлээлгэн өгөв. Улмаар Монгол Улсын гавьяат багш, ахмад сурган хүмүүжүүлэгч,
зөвлөх багш Г.Дашдондогийн ажил үйлс, алдар гавьяаг нь мөнхжүүлж, иргэд, олон
нийтэд өргөнөөр сурталчлан ажиллахыг Жаргалант сумын ерөнхий боловсролын
Прогресс сургуулийн захирал З.Энхбаярт үүрэг болголоо.
Прогресс сургуулийн хамт
олон “Монгол Улсын гавьяат багш Г.Дашдондогийн нэрэмжит болгох тогтоол хүлээн авах
үйл ажиллагаа”-ны хүрээнд түүхэн зургийн үзэсгэлэн гаргажээ.
Тус сургууль нь сургалтын чанар, тэмцээн уралдаанд гаргасан амжилтаараа Ховд аймагтаа тэргүүлж буй, Монгол Улсын шилдэг менежменттэй топ сургуулийн нэг юм.


